2008-12-06
Монгол улсын тусгаар тогтнолын түүх





1206 онд байгуулагдсан Монголын эзэнт улсын төрийн тусгаар тогтнол 17 дугаар зуунд алдагдсан бөгөөд энэ нь түүний дотоод байдал болон гадаад хүчин зүйлстэй салшгүй холбоотой юм. Дотоод улс төрийн байдлын хувьд Монгол улсын нэгдмэл байдал алдагдаж, Халх Монгол, Өмнөд Монгол, Ойрад буюу Баруун Монгол гэсэн хэсэгт хуваагдсан байв. Үүний зэрэгцээ Буриадууд Байгаль нуурын ар өврөөр нутаглаж, Халхын ноёдод татвар төлдөг байжээ. Монголчууд зүүн баруун гэж хуваагдах болсон нь газар нутгийн байршил, эрхлэх аж ахуйтайгаа холбоотойгоор тэртээ 11 дүгээр зууны үеэс ойн, талын гэж ялгагдах болсноо...
2008-12-06
Монгол улсын төрийн дуулал

 


Төрийн Дуулал

Аливаа улсын эрхэм нэгэн бэлгэдэл нь төрийн дуулал байдаг. Эдүгээ төрийн ёслол үйлдэх болон тухайн улсыг хүндэтгэхэд төрийн дуулал нь эгшиглэдэг болой.

*Эртний Сайхан - Төрийн Найрын Магнай Дуу - Чингисийн Төрийн Дуулал
Монголчууд найр хуримыг тодорхой цагт тогтсон дуугаар эхэлж, төгсгөдөг уламжлалыг олон зууны турш сахиж иржээ. Энэ нь тухайн найр, хуримыг улам ч эмх цэгц, зохион байгуулалттай болгож өгдөг байна.

*БНМАУ-ын Төрийн Дуулал - 1923 он
Монголчуудын түүхийн туршид төрийн янз бүрийн дуулал байсан бөлгөө. Бид энэ удаа ХХ зуунд буй болсон төрийн дууллын талаар ...