2009-03-06
Дурлалын бөгжний түүхийг та мэдэх үү?


Зvрхний амрагтаа бөгж бэлэглэх ёс эртнээс уламжилж ирсэн бөгөөд Римчvvдээс гаралтай юм байна. Анх бөгж гоёлд тооцогддоггvй байсан ба худалдаа наймааны ажил эрхэлдэг гэдгээ харуулахын тулд наймаачид л том том төмөр бөгж зvvдэг байжээ. Эхэндээ жирийн төмөр бөгж зvvдэг байснаа алт, мөнгө зэрэг өнгөт металлаар хийсэн бөгж нь хvнийг чимэглэх vнэт эдлэлийн нэг болон хувирчээ. Римийн хязгаар нутгийн голлууд, германчуудын дунд хуримын бөгжийг дурлалт хосууд анх бие биедээ бэлэглэлцсэн гэдэг.
Энэ ёс XII зуун гэхэд олон vндэстний ёс заншлын шинжтэй болж тvгсэн аж. Гэвч уг бөгжийг зvvсний дараа vнэнч ариун сэтгэлийг умартах, гэр бvлийн тангаргийг зөрчих явдал их байсан учир албан ёсны хуулийг ч гаргаж байсан байна. Хайр дурлал, vнэнч сэтгэлийн бэлгэдэл болсон хуримын бөгж сvvлдээ уран дархчуудын ур чадварыг шалгасан эдлэл болсон төдийгvй дурлалт хvндээ хайраа илчилсэн сэтгэлийн хамгийн том бэлэг болон хувирчээ.

Улмаар хуримын бөгжийг уран дархчууд хvмvvсийн хvсэл сонирхол, шашин шvтлэгт тохируулж, суманд хатгуулсан зvрх, атгалцсан гар, “vхтлээ vнэнч” гэсэн бичиг эсвэл диваажингийн амьдралын дvр зураг гэх зэрэг христос шашны сэдэв бэлгэдлийн шинжтэй зураг дvрсээр чимэглэх болсон аж. Дурлалын бөгжийг ядам хуруунд зvvдэг билээ. Yvний учир нь эртний Египетийн сургаалаар хvний зvрх ядам хуруутайгаа холбоотой байдаг гэж vздэг байсантай холбоотой. Эртний бөө мөргөлийн шинжтэй уг vзэл баримтлалыг христосынхон vгvйсгээгvй тул ядам хуруу нь хуримын гоёмсог бөгжний “эзэн” болжээ. Гэхдээ моодноос ч юм уу, улс төрөөс ч юм уу аль эсвэл нөлөө бvхий хэн нэгний дур зоргоос шалтгаалж хуулиас гадна орших ямар нэгэн зvйл байдаг. Yvний нэгэн адил Английн нэгдvгээр Георгий буюу XVIII зууны эхэн vед хуримын бөгжийг эрхий хуруундаа зvvх нь ердийн vзэгдэл байжээ.
Орчин vед хаана ч цагаан алтыг тvгээмэл хэрэглэж байна. Дашрамд дурдахад алт, платин хоёрын хольцыг цагаан алт гэж нэрлэдэг юм. Хуучин ур хийц, зураг чимэг ихтэй бөгжийг өдгөө vнэт металлаар хийсэн элдэв чимэг зураг зураасгvй гөлгөр гадаргуутай бөгжvvд нэгэнт халжээ. Харин алмаазтай нарийн бөгжvvд нь гэрлэхийн өмнөх сvй тавилцсаны буюу зөвшөөрсний тэмдэг болдог бол хуримлах ёслолын vед зvvх бөгж нь тасархайгvй битvv байх ёстой гэнэ. Энэ нь тасархайтай бөгжний завсраар чөтгөр шулмын хорлол орно гэж vздэгтэй холбоотой. Сvvлийн vед салалтыг харуулах зорилготой бөгж зvvдэг болох төлөвтэй. Сонирхуулахад АНУ-ын Чикаго хотын нөлөө бvхий нэгэн бvсгvй хуримынхаа бөгжийн хэмжээг чигчий хуруундаа таарахаар багасгаж өгөхийг дархны газраас хvсчээ. Ингээд зvvн гарынхаа чигчий хуруунд бөгжөө зvvж, өөрийг нь сонирхсон хvнд “Би нөхрөөсөө салсан. Одоо чөлөөтэй” гэдгээ мэдэгдсэн гэнэ билээ.
Бичсэн: nomikoz | цаг: 15:47 | ♥Хайр дурлал♥
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Үг үсгийнхээ Фондийг томоруулж болохгүй юу. Гаргаж унших гэж хараагаа шалгуулахын дайны юм боллоо. /тиймээс дутуу орхив уучлаарай/
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 18:49, 2009-03-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax