Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар хэрэглэгчдээс ирсэн санал гомдлын дагуу худалдаа vйлчилгээний томоохон компаниудын vйл ажиллагаанд шалгалт хийжээ. Уг шалгалтаар “Номин” супермаркет өнгөрсөн саруудад мэдээллийн хэрэгслээр цацаж байсан “Өргөн хэрэглээний барааны vнэ хямдарлаа” гэсэн зар сурталчилгааны дор Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг ноцтой зөрчиж байсан нь тогтоогджээ. Тус хуулийн
- 10.1.1-д “өрсөлдөгчийн болон тvvний бараа бvтээгдэхvvний нэр хvндийг гутаах, эсхvл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрvvтэй буюу гуйвуулсан мэдээ тараах”,
- 10.1.2-т заасан “өөрийн болон өрсөлдөгчийн vйлдвэрийн газар, тvvний байршил, тvvнчлэн бараа vйлдвэрлэсэн арга, хэрэглээний шинж чанарын гол vзvvлэлт, хэрэглэх аргын талаар худал, зөрvvтэй мэдээлэх, эсхvл vнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдvvлэх”
гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байжээ. Иймээс хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч, мөнгөн торгууль ногдуулсан байна.
Мөн хэрэглэгчдийн дунд “Номин” хөнгөлөлтийн карт гаргаж, онцгой хямдралтай болон бөөний vнээр худалдаалагдаж байгаа бараануудаас бусад бараандаа хөнгөлөлт, бонус тооцно хэмээн сурталчилсан ч картын хэрэглэгчээс ирvvлсэн кассын тооцооны хуудсыг шалгахад зарим бараандаа картын хөнгөлөлт тооцолгvй хэрэглэгчдийг хохироож байсан нь илэрчээ.
Тvvнчлэн “Миний дэлгvvр”-ийн сvлжээнvvдэд Герман улсаас импортлосон 720 мл-ийн шилэн савтай “SPREEWALTDSTOLZ” нэрийн химийн хvчиллэг ихтэй, стандартын шаардлага хангахгvй давсалсан өргөст хэмх худалдаалж байжээ. Энэ нь тус дэлгvvр бараа бvтээгдэхvvнийхээ чанарын доголдол, аюултай шинж ча-нарыг нуун дарагдуулах гэсэн оролдлого ажээ. Иймээс дээрх хууль бусаар бор-луулсан 2024 ширхэг өргөст хэмхийн 4.7 сая төгрөгийн орлогыг хураан авч улсад тушаасан байна.
Энэ мэтээр худалдаа vйлчилгээний компаниуд хэрэглэгчдийг хууран мэхэлж байгааг холбогдох байгууллагууд илрvvлэн хуулийн дагуу хариуцлага тооцдог боловч хэсэг хугацааны дараа дахин хуучин хэвэндээ ордог байна. Эдгээрийг албаны хvмvvс хуулийн дагуу ногдуулах шийтгэл сул байгаатай холбон тайлбарлав.
Б.Даваахvv
Өглөөний сонин