Зvрхний амрагтаа бөгж бэлэглэх ёс эртнээс уламжилж ирсэн бөгөөд Римчvvдээс гаралтай юм байна. Анх бөгж гоёлд тооцогддоггvй байсан ба худалдаа наймааны ажил эрхэлдэг гэдгээ харуулахын тулд наймаачид л том том төмөр бөгж зvvдэг байжээ. Эхэндээ жирийн төмөр бөгж зvvдэг байснаа алт, мөнгө зэрэг өнгөт металлаар хийсэн бөгж нь хvнийг чимэглэх vнэт эдлэлийн нэг болон хувирчээ. Римийн хязгаар нутгийн голлууд, германчуудын дунд хуримын бөгжийг дурлалт хосууд анх бие биедээ бэлэглэлцсэн гэдэг.
Энэ ёс XII зуун гэхэд олон vндэстний ёс заншлын шинжтэй болж тvгсэн аж. Гэвч уг бөгжийг зvvсний дараа vнэн...