Үүнийг Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлж байгаа агаад албан ёсны хариу нь удахгүй гарах юм байна.
НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд хаягласан илгээгч эзэн нь тодорхойгүй илгээмж төөрч, энэ сарын 3-ны өдөр хаа холын Монгол Улс руу ирсэн. Биотерроризмтэй холбоотой байж болзошгүй гэгдэж буй уг илгээмжийг манай хууль хяналтынхан шинжилж чадалгүй, бие бие рүүгээ шидэлсээр эцэст нь БГХӨСҮТ-д шилжүүлсэн юм.






