Энхтайваны гvvр нь одоогоос 44 жилийн өмнө буюу 1964 онд Хятадын бvх ард тvмний хөрөнгөөр ашиглалтад оржээ. Тус гvvрийг 44 жилийн тvvхэнд гурван удаа засварласнаас хоёр нь өнгө будаг шавар гэх мэтийн урсгал засварын ажил байсан байна.
Хамгийн сvvлийн засварын ажлыг 2006 онд Хятадын зам гvvр барилгын "Хvн Нан" компани гvйцэтгэсэн. 2005 онд Хятад улсын ерөнхийлөгч манай улсад айлчлахдаа олон тал дээр хамтарч ажиллахын зэрэгцээ хөрөнгө оруулна гэсэн гэрээний дагуу 2006 онд Хятад улсын Засгийн газрын буцалтгvй тусламжаар гvvрийн vндсэн хийц, элементэд өөрчлөлт хийж засварласан аж. Гvvрийн засварын ажилд нийтдээ Хятадын Засгийн газраас 18 сая юанийн хөрөнгийг оруулжээ. Урьд өмнө "Энхтайван"-ы гvvрийг vндсэн хийц элементийг засварлах гээд анх хийгдсэн эх зургийг нь олдоггvй байжээ. Зайлшгvй их засвар хийх шаардлага тулгарсан учраас улсын төв архиваас гvvрийн анхны зураг төслийг Хятад хэл дээр байхыг нь олж, тvvнд тулгуурлан гvvрийн их засварыг хийсэн гэдэг. Гvvрийг сайн муугаар хэлж, өөчлөх магтах явдал ард тvмэн болон мэргэжилтнvvдийн дунд их бий. Юутай ч энэ гvvрээр Улаанбаатарчууд 44 дэх өвөлдөө зорчиж байна. Тиймээс гvvрийн талаар холбогдох албаны хvмvvс болон иргэдийн төлөөллөөс сонирхлоо.
Авто замын газрын дэд дарга Л.Батцоож: Цаашид ч удаан ашиглагдах гvvр юм
-Энхтайвны гvvрийг муучлах хvн байдаг. Та мэргэжлийн хvний хувиар юу гэхсэн бол?
-Энхтайваны гvvр бол тухайн vедээ маш сайн баригдсан. Их засварын ажлыг 2006 онд гvйцэтгэх хvртэл 1970-1980 онд хоёр удаа засварласан юм. Энэ засварын ажлаар ердөө өнгө будаг, шавар гэх мэт урсгал засварын ажлыг л хийсэн. Өнгөрсөн хугацаанд ямар нэгэн ихээхэн хэмжээний эвдрэл гараагvй. Тэгэхээр нэг их муучлаад байгааг би ойлгохгvй байна.
-Одоо бvх зvйл шинэчлэгдэж байна. Цаашид гvvрийг өөрчилж, засварлах уу?
-2006 оны засварын ажил маш сайн болсон. Тиймээс ойрын хугацаанд засах шаардлага байхгvй. Технологи, өнгө хийцийн хувьд ч гайгvй. Цаашид олон жил ашиглагдах гvvр гэж бодож байна.
-Зарим хvмvvс аюулгvй байдал талаас нь их ярьж байна. Таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Vvнийг анхнаасаа мэргэжлийн дvгнэлтээр оруулаад бvхий л талаас нь судалж байж хийсэн зvйл. Тэгэхээр аюулгvй байдал энэ тэр асуудал дээр юу ярих вэ. Стандартын дагуу л бvтээсэн гvvр. Манай жолооч, зорчигч нар өөрсдөө дvрэм журам мэдэхгvйн улмаас гvvрэн дээр зөрчил гаргадаг юм. Тvvнийг нь иргэд буруугаар ойлгоод байгаа хэрэг. Гэхдээ зарим дутагдалтай тал байхыг vгvйсгэх арга байхгvй юм.
Замын цагдаагийн Олон нийттэй харилцах албаны дарга хошууч Э.Энхтөр: Аюулгvй байдал талаасаа туйлын хангалтгvй гvvр
-Та Энхтайваны гvvрний аюулгvй байдал талаас нь ярихгvй юу?
-Засвар хийхээс өмнө бол гайгvй байсан. Харин засвар хийснээс хойш аюулгvй байдал талаасаа туйлын хангалтгvй болсон. 2006 онд хийсэн засвараар явган зорчигч, автомашин зорчдог зорчих хэсгийг дундуур нь зааглаж өгсөн хашлагыг аваад хаячихсан. Ингэснээр гvvрээр явж байгаа хvн автомашинд дайруулах нэг vндэс болж байгаа юм. Мөн гэрлийн шонгуудыг брожур дагуулаад тав таван метрийн зайтай байрлуулсан нь жолооч нар гэрлийн шон мөргөж осолдох явдлыг бий болгосон. Саяхан шон мөргөсөн осол гарсан. Энэ бол vvний л хар гай.
-Гvvрэн дээр рекламны самбар байрлууллаа гээд шvvмжлэх юм?
-Гvvрийн зорчих хэсэгт рекламны самбар байрлуулах нь буруу. Vvнээс болж жолоочийн анхаарал сарних, гэрэл ойх гээд сөрөг явдал олон бий. Гvvрийг засах гэж бvр аюулгvй байдлыг нь алдагдуулсан шvv дээ. Гvvрийн хажуугийн бетонон ханыг шинэчлэхдээ хөөсөнцөр маягийн зvйлийг хийчихсэн юм. Энэ нь жолооч ямар нэгэн алдаанаас vvдээд мөргөхөд шууд гvvрнээс нисэх аюултай тийм л болгосон. Ер нь жолооч нар бусад замыг бодоход гvvрэн дээгvvр маш хурдтай явдаг юм.
-Тус гvvрэнд өөр ямар дутагдалтай зvйл байна вэ?
-Байлгvй яахав. Гvvрийн доогуур зорчигчид 120 мянгат руу эргэдэг замаар гарахад гvvрийн хормой хэсгээр гарч байгаа юм. Тиймээс гvvрийн хормой хэсэг нураад байдаг. Vvнд аюулгvй байдлаас нь хамгаалалт хийх ёстой л доо. Одоо очоод харахад нурчихсан байгаа.
Баянгол дvvргийн иргэн өндөр настан Г.Батболд: Явган явахаас айгаад байдаг юм
-Та Энхтайваны гvvрийг ямар гvvр гэж боддог вэ?
-Яахав. Боломжийн л гvvр. Бид vvгээр олон жил зорчиж байна.
-Аюулгvй байдал талаас нь хvмvvс их шvvмжлэлтэй хандах юм. Таны хувьд?
-Тэр ч vнэний ортой байх шvv. Би өглөөд л энэ гvvрээр давдаг ажилтай хvн. Явган явахаар айгаад бай¬даг юм. Хажуугаар машин хурдан өнгөрөхөд салхи татдаг. Уг нь заагласан хашлага байдаг байсан. Уржнан засвар хийснээс хойш хашлагыг нь аваад хаячихсан. Бид чинь нэг юм засах гэж нөгөөг нь сvйтгээд байх юм даа. Зарим хvмvvсийн ярих нь Хятадууд хэргээр ингэж хийсэн эд гэх юм билээ. Тэр нь ч юу юм.
-Та ойрхон амьдардаг хvн юм байна. Ойр орчмын чинь хvмvvс юу гэж байх юм?
-Манай хавийнхан юу гэдэг юм бол сайн мэдэхгvй байна. Шөнө гэрлийн шон мөргөчих гээд байх юм гэх хvн таарч л байсан.
Таксины жолооч А.Алтансvх: Машинд шахуулаад гэрлийн шон мөргөчих гээд байдаг
-Та жолоо бариад хэдэн жил болж байна. Энхтайваны гvvрээр явахад ямар хvндрэл гарч байна вэ?
-Би хувиараа таксинд явдаг юм. Жолооч болоод энэ машиныг авсан. Тvvнээс хойш дөрвөн жил болж байна. Гvvрээр явахад сайхан л даа. Харин яарч сандарсан хvмvvс гvйцэж тvрvvлээд шахахаар хамаагvй дарж болдоггvй, гэрлийн шон мөргөчих гээд байдаг юм. Бас явган хvний замд хашлага байхгvй учраас эрvvл согтуу хvмvvс өмнvvр орчих гээд хэцvv юм бий.
-Урьд өмнө явган зорчигч, автомашин хоёрыг заагласан хашлагатай, гэрлийн шон нь өөр байрлалтай байсныг мэдэх vv?
-Мэдэлгvй яахав. Тэгэхэд амар байсан. Хамгийн гол нь шөнөөр явахад согтуу хvмvvс зам руу орчих гээд байдаг юм. Уг нь зассан л юм бол аюулгvй байдал талаасаа ч тэр хуучнаар нь сайн засах байсан юм.






