
Нийслэлийн сонгуулийн хороо дахин сонгуулийн албан ёсны дvнг зарлалаа. Нэг тэрбум орчим төгрөг зар-лагадаж байж хотын удирдлагаа сонгов. Энэ удаагийн дахин сонгуульд есөн дvvрэг ИТХ-ын, гурван дvvрэгт ДИТХ-ын сонгууль өгсөн. Нийт 165 нэр дэвшигчийн 42 нь бие даагч байсан. НИТХ-ын сонгуульд долоон нам оролцсоноос МАХН-36, АН-9 суудал авсан. Харин жижиг намуудаас энэ удаагийн сонгуульд суудал авч чад-сангvй. Баянзvрх, Налайх, Багануур, Багахангай, Чингэлтэй дvvрэгт МАХН 100 хувь ялалт байгуулсан бол Баянголд МАХН-5, АН-1, Сонгинохайрханд МАХН-8, АН-1, Сvхбаатарт МАХН-4, АН-2, Хан-Уулд МАХН-1, АН-5 суудал авчээ.
Дvvргийн ИТХ-ын сонгуульд Баянзvрхт МАХН-35, Чингэлтэйд МАХН-23, АН-12, Сонгинохайрханд МАХН-31, АН-4 суудал авчээ. Өнөөдөр НИТХ-ын тэргvvлэгчээр сонгогдсон 45 хvн vнэмлэхээ гардаж авна. Мөн дvvргийн ИТХ-д сонгогдсон нэр дэвшигчид дvvргээсээ vнэмлэхээ гардаж авах юм.





