2008-12-12
ЕСӨН НАСТАЙ ХҮҮ НОМ БИЧЖЭЭ
Америкийн 10 настай Алек Гривен гэдэг хүү "Охидуудтай хэрхэн харьцах вэ" гэсэн нэртэй ном бичжээ гэж "Нью-Йорк пост" сонинд мэдээлсэн байна. Эхлээд энэ гарын авлагыг гараар бичиж, сургуулийн номын яармаг дээр худалдаж байжээ. Гэвч удалгүй "ХарперКоллинс" хэвлэлийн газар Алекийн номыг хэвлэхээр шийдвэрлэсэн байна.
                Дөрөвдүгээр ангид сурдаг Алек охидуудтай хэрхэн зөв харьцах тухай гарын авлагадаа: дажгүй харилцаа тогтоохыг хүсч буй хөвгүүд эелдэг, анхаарал халамжтай, аятайхан үг хэлж чаддаг байх ёстой гэж бичжээ. Охидуудтай ярилцаж байхдаа өөрийгөө магтаж, уруу царайлж болохгүй гэж тэр бас онцлон дурдсан байна. Үүнээс гадна үсээ самнаж, аятайхан хувцаслаж байхыг 46 хуудас номыг зохиогч хөвгүүдэд зөвлөж байна.
                Энэ бүхнээс гадна олонхи хөвгүүн байнгын найз охинтой байх ёстой гэж Алек бичжээ. Сайхан охидыг танихад маш хялбархан, юу гэвэл тэд үргэлж сайхан хувцаслаж, ээмэг болон чимэг зүүдэг гэж тэр дурдсан байна. Гэвч олонхи сайхан охин хөвгүүдтэй харьцахдаа тун хүйтэн хөндий байдгийг тэр уншигчдад анхааруулжээ.
                Өөрийнх нь үе тэнгийн олон хөвгүүн охидтой хэл амаа олж чадахгүй байгааг байнга хардаг учир Алек "Охидуудтай хэрхэн харьцах" тухай ном бичихээр шийдвэрлэсэн байна. Одоогоор хэнтэй ч уулздаггүй, өөрийгөө хэтэрхий жаахан байна хэмээн үзэж байгаагаа гарын авлага бичигч бас дурджээ. "Болзоо бол том хүмүүс, 15-16 нас хүрсэн хөвгүүдийн ажил мөн" гэж Алек тэмдэглэсэн байна. 
Бичсэн: nomikoz | цаг: 10:39 | ♥Сонин хачин♥
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax